xvslen

Лаа урсан дуусахад

Бичсэн: ulaankaa
12:12 , 2017-05-12 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Цээжин дотор зүрх задрах шиг

Цэнхэр сарны туяа шөнийн харанхуйг ярна..,

Ширээн дээрх асаалттай лаа 
Онгироо салхинд сорогдон хайлах нь
Онгорхой цонхонд гомдох мэт..,
Дэргэдээ хэвтэх хоосон лонхонд
Сүүлчийн хүслээ өчих мэт,

Лаа урсан дуусахад
Сар ганцаардан,
Сүүлчийн цацрагаа хумина,

Нар, өглөө хоёр харин
Өмнө зүгээс 
Нааш довтолгоно

...


СЭРҮҮЛЭГ

Бичсэн: ulaankaa
14:10 , 2017-05-01 .. Бичигдсэн: Зургаа дахь мэдрэхүй .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Ай
Өглөөгүүр жиргэх шувуудын дуу
Аавын минь үхэл хоёр
Амьдралын минь мөнхийн сэрүүлэг

Ээжийгээ жаргааж чадахгүй нь гэх гансрал,
Ирэх цаг мөч бүхэн
Биднийг холдуулж байна гэх бодол 
Өр зүрхэнд тонгочих өдөр бүрийн шаналалт сэрүүлэг

Хэний цээжинд наалдчихаад
Хэвлийдээ удмыг нь тээж
Өөрөөсөө өөр дахиад нэг 
Өөр ертөнцтэй тэмцэлдэх бол гэсэн
Ирээгүй өдрийн төлөөх
Ир үгүй бас нэгэн бодолын сэрүүлэг

Тархиндаа биш гэдсэндээ зориулж амьдарч буй
Талын ганц чулуу шиг өнчин өдрүүд
Цаг цагаар хүн чанараас минь цулгаах
Цаг тутамд дуугардаг зуурдын сэрүүлэг 

Ай 
Дэрэн дээр минь найдтай хамт хэвтчиээд
Дахиад л энэ шөнийг ганца...


Ганцаардаж байна

Бичсэн: ulaankaa
21:41 , 2017-04-27 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ганцаардаж байна
Гал үгүй хүйтэн зуух шиг
Даарч байна
Орилмоор байна
Хашгирмаар байна
Ээж минь намайг дуудах шиг
Их амар амгаланд очимоор байна





....Дахин харамсах зүйлгүйгээр


     Алдааныхаа ард бусадтай хамт гарахыг биш, алдааныхаа бурууг ганцаараа ухааран, алдаандаа ганцаараа тарчлан зовохыг амьдрал гэнэ. Бас...алдаанаасаа ямар нэгэн зүйл мэдэрч,  тэр мэдрэмжиндээ соронз мэт татагдахыг, мартаж чадахгүй үгүйлэхийг амьдрал гэнэ. Бусдын үгэнд ташуурдуулж гэмээсээ уучлалт эрэхийг биш харин өөрөө  өөрийгөө уучилж чадахгүй гутарч, зүрх сэтгэл дотроо урагдахыг амьдрал гэнэ. Би амьдарч байна, би мэдэрч байна, би таньж мэдэж байна, би алдаанаасаа цэнэглэгдэж байна...дахин харамсах зүйлгүйгээр....,
...


Хэрэв та ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг бол үүнийг уншаад үзээрэй

Бичсэн: xvv
21:33 , 2017-04-21 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 1 сэтгэгдлүүд .. 42 trackbacks .. Холбоос
Нэг блог дээр хүмүүсийн гомдол, сэтгэл дундуур байдлыг уншаад бодсон сэтгэгдлээ бичсэнээсээ зарим хэсгийг нь аваад блог нийтлэл болгоод биччихлээ.


"Хүнээр хайрлуулах" гэдэг хүсэл нь хүнийг өөрийг нь жаргалгүй болгодог. Хүн би заавал авах ёстой ч юмуу, ямар нэг зүйлийг дутуу гэж бодсоноороо жаргалгүй болж хувирдаг.

Магадгүй чиний бодлоор улс орон чинь АНУ, Япон шиг хөгжил өндөртэй, удирдагчид нь авилга авдаггүй шударга, банкнууд нь хүү багатай, ажил чинь цалин өндөртэй бүх зүйл нь сайхан байх ёстой. Эсвэл найз залуу, эсвэл бүсгүй чинь чамайг бүхнээс илүү хайрлаж, халамжлах ёстой. Эсвэл хайрта...


Өөрийн гэсэн жаргалдаа

Бичсэн: ulaankaa
14:37 , 2017-04-17 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 
Яг одоо би танхайрч сууна
Яадаг юм..,

Өөрийн гэсэн жаргалдаа ташуурч
Өнгөрсөн дурсамжийн эздийг
Өд болгон тэнгэрт хийсгэчихээд

Зүрхэнд үлдсэн,
Зөвхөн
Дурсамжуудаа  
Өмнөх хундагандаа юүлчихээд 
Нэг нэгээр нь
Хөнтөрч сууна, хөлчүүрхэж сууна

Яадаг юм..,
Би ямар 
Хүний зовлонгоор хооллож
Эзэнтэй зүрхэнд үүрлэсэн биш 


Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.

Бичсэн: Алмас
12:33 , 2017-04-16 .. Бичигдсэн: Ангилал3 .. Холбоос
Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай.Доорх талбарт шинэ нийтлэлээ оруулаарай....


Засвар шинэчлэлт хийгдлээ

Бичсэн: Алмас
12:12 , 2017-04-16 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим хэрэглэгчид шинээр блог үүсгэх, нэвтэрч орж нийтлэл оруулахад асуудал үүсэж байсныг засаж шинэчлэлт хийлээ.

Одооноос хаяг маань шифрлэж хамгаалагдсан SSL холболттой буюу https://www.blogmn.net холболттой боллоо.

Мөн цаашид нэвтрэлт болон хамгаалалтыг илүү сайжруулж засах болно.

Хэрэв танд ямар нэгэн асуудал, алдаатай зүйл ажиглагдвал admin@blogmn.net хаягаар мэйл бичиж мэдэгдэх юмуу, доор сэтгэгдэл бичээрэй.
 ...


http://hicheel.dusal.net анхны хичээл

Бичсэн: Алмас
15:43 , 2017-04-13 .. Бичигдсэн: Програм хөгжүүлэлт .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
А...


ХЯТАД, ИХ БРИТАНИ, АНУ, АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР, АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРЬЦУУЛАЛТ

Бичсэн: ulaankaa
17:07 , 2017-04-11 .. Бичигдсэн: Баримтат бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Х...



{ Сүүлийн хуудас } { 32 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван