xvslen | |
Намар чи хэдэн настай вэ
Намар чи хэдэн настай вэ
Надтай хамт хэдэн удаа шаргалтах вэ Цав цагаан үсийг минь чи шараар будаж чадах уу Нар шиг өнгөндөө намайг шингээж Үүрд мартахгүйгээр өвөртөө шингээж чадах уу Тэнгэрээс нойтон цас унаж л байсан уу Тэнд бас шувууд анх яаж жигүүрээ дэлгэсэн бэ Хэрээг анх хэдэн настайдаа харсан бэ Хэрээний хэлийг хэрхэн тайлж ойлгосон бэ Навч хөглөрсөн ойн дунд Хэрэм анх хэрхэн үүссэн бэ Хүн гэдэг амьтан анх чамтай уулзаад Хүний хэлээ зохиосон уу Чиний салхинд тэд согтож байсан уу Чимээгүй гуниглалыг чинь анх хэзээ мэдэрсэн бэ Намар чи хэдэн настай вэ Надтай адил гучин насандаа чи Навчгүй, модгүй, салхиг... Өвтгөнө
Чи надад цэнхэр сарнай бэлэглэсэн
Тэр сарнай гараас минь алдуураад Цэнхэр дэлбээ нь газраар хөглөрчихсөн, Өргөстэй иш нь харин сэтгэл дотор үндэслээд Өглөө үдшийн хооронд дотроос өвтгөн шаналгана Цонхны наана сэтгэл бэдэрнэ
Цонхны цаана жавар алгаа үрчинэ
Цонхны наана ялаа сүүлийн амьсгалаа хураана Ширээн дээрх лаанд үдшийн гуниг хүндэдсэн мэт Ширгэж дуусан унтрахдаа.., Хүлээлтийг минь Харанхуйд гэрээслээд одов оо, Эсрэг талын гэрэлт цонхнууд Нэг нэгээрээ унтрах нь Энэ лаа шиг урс Эсвэл тэр Навч шиг хийс гэх мэт, Цонхны цаана навч бээрнэ Цонхны наана сэтгэл бэдэрнэ. 170908... Чиний үгүйд
Сэтгэлийн хариуд ус ирэх нь
Нулимас урсгадаг Чиний үгүйд лаа бөхөн унтрах нь Зүрх зүсдэг Цээжин доторх гал бөхөх нь Чимээгүй хотод ганцаар тэнэхээс аюумшигтай, Бүрхэг тэнгэрийн цаана нар мандахад, Бөхөж дууссан лааг чи ирж асаахад, Итгэл найдвар ширээн дээрх цэцэгнээс минь дэлгэрч Ирээдүйн тухай өнөөх л мөрөөдлийг минь дахин сэрээнэ ... Ямар өвөө, эмээ болох вэ?
Нэг нэвтрүүлэг үзэж байсан чинь "нас явах тутам туршлага хуримтлагддаг" гэдэг бол худлаа. Хүн өөрөө мэдлэг мэдээлэл цуглуулж, хийж үзэж байхгүй бол яг байгаа чигээрээ хөгширдөг. Тиймээс бодож, судалж, сурч, туршиж, аль болох олон хүнтэй уулз гэнээ. - бодууштай
Тэгэхээр ямар эмээ, өвөө болмоор байна вэ? Аль болох олон эмээ, өвөө нартай уулзаж үз. Тэр дунд энэ хүн үнэхээр мундаг юм аа, сайн хүн юмаа гэх бодлууд орж ирнэ. Тэр өвөө эмээ нараас сайн талыг нь олж ав. Өөрийгөө ямар өвөө, эмээ болоод ач зээдээ ямар харагдахыг хүсэж байна тэрийгээ бодож яв гэнээ. - бас л бодууштай... ... Бороо чи
Бороо чи ямар их уйлагнана вэ
Бошинзны минь хормойг хатахгүй олон хоног өнгөрлөө Хоног нь богиносож буй наймдугаар сар Чиний нулимсанд живж согтоод Холоо хүлээх ижийдээ очих өдрөө мартаад Хээр хоносон сар шиг би бас согтчихлоо Цонхон дээрх ваартай цэцэг Дэлгэрхээ мартаад гудайжээ Бороо чи ямар их уйлагнана вэ Зүрхээ бэлэглээч
Хонгор минь чи надад
Гитар тоглож өгөөч Хос чавхдас дээр нь Хайр дурлалаа бүжүүлэе Гэрэлт ертөнцийн хаанаас ч юм Чи надад ирсэнийг Гэрчилэн би чиний хайранд уясъя Хонгор минь чи надад Дуу дуулж өгөөч Хоёулхаа хамт Бадаг бүрт нь Амьдаръя Бороо зүсрэх үдшээр Нүдээ би анъя Бодол санаандаа Чиний л үгсийг амьлуулъя Хонгор минь чи надад Зүрхээ бэлэглээд итгээч Хязгааргүй уудамд Тэр зүрхийг би тэврээд Нар гарч, сар мандах бүрт Нандигнан хайралсаар Нэг болгон уусгая ... Сүйн бөгжний оромтойЗүрх сэтгэлээ шүхрэн дороо нуусан бүсгүй Зүсэр борооноор ганцаар алхана Бороо зогсвол л чи минийх болно гэж Болзоонд урьсан залуу шүүрс алдан хоцорно Шүхэр барьсан хуруу нь Сүйн бөгжний оромтой Шөнөжин уйлагнасан тэнгэр Нар гийхийн гялбаагүй Шүхрэн дороо нуусан зүрх сэтгэлд нь Шөнийн тухай бодол л зурсхийн ороод урсваа Навчис амирлах нь Бичсэн:
ulaankaa
18:53 , 2017-08-03 .. Бичигдсэн: Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Салхи хүчээ гайхуулан исгэрэхэд навчис гунигийн аяз эгшиглүүлэн сэрчигнэнэ. Хүмүүнд баяр баясал төрүүлэн зуныг ногооноор будсан навчис, намрыг ч бас гомдоохгүй гэсэндээ шар өнгөөр биеэ чимнэ...Төдөлгүй тэр намар бид хоёрын гунигийг тээсээр мөчрөө үлдээн нисэн одно.
Өндийх тэнхэлгүй болсон ч өвлийг угтан цастай болзох гэж зарим нь мөчиртөө чаргууцалдан азнадаг. Моддоосоо саламгүй тэдний богинохон хувь заяанд гашуудсан бороо царцсандоо цас болон дээр нь буун амирлуулдаг биз ээ. Орчлонд олон намрыг нэг өнгөөрөө угтаж бас үддэг хүмүүний хувь тавьланд бахдах нь навчис унах намуун чимээ аж... Болзоондоо ирэхдээ чи миньГунигаа үүргээн Болзсон цагтаа тосоход чинь би дуртай Гутлынхаа шороог арччихаад Нуруугаа тэгшилэхэд чинь би хайртай Хал үзсэн харц чинь Тунгалагшин гэрэлтэхэд би хайртай Халамжийн үгсээ халаасандаа нуучихаад Шилээ шөргөөн тээнэгэлзэхэд чинь би дуртай Хүрмэн дээрээ тогтсон борооны дусалтай хамт Хүйтэн дурсамж, өшөөрхлөө арчиж хаядагт чинь дуртай Элсний ширхэг онож түүмгүй бахим том гар чинь Эцгийн минь хайрыг эргүүлж сануулдагт хайртай Бороотой өдрийн уйтгарыг Шүхэр минь болж хамт хатаагдагт чинь дуртай Болзоондоо ирэхдээ эрсгий багаа тайлчихаад Ээждээ ирсэн хүү шиг энгэрт минь наалддагт би хайртай ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудdurtai duunuuduzel bodol ba amidral gadaad hel........ Bidnii hairiin tuuh ingej ehelsen.......... Сүүлийн бичлэгүүдtitanikiin duu.by celine dion4n mort shuleg flash- buhniig durs lyrics Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics esreg Chamd zoriulah tsag alga........ ter minii hamgiin sn naiz........ angli helnii orgon ugs hliin chi min..... Bi mongoldoo hairtai "german duu" ich liebe dich Санаад байна.... Enrique Iglesias -Tonight Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You Jennifer Lopez: On The Floor Lyrics Найзуудxvvulaankaa Buyanzaya Алмас 0rgil Зоригт ван |