xvslen

Амраг минь хоёулаа ярилцъя

Бичсэн: ulaankaa
17:44 , 2017-12-11 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Алив хоёулаа ярилцъя
Аяга тагш юм дундаа сөгнөсөн ч яах вэ
Ор хөнжлийнхөө тухай хор үг биш
Одоо яг юу мэдэрч байгаагаа ярилцъя

Гадаа жавар алгуурхан нэмэгджээ
Гандмал хүрэмний минь цаана өвөл тарчилж
Зүрх минь харин цээжин дотор олон тоогоор цохилож
Зөвхөн чиний нүдийг харах гэж өчнөөн догдолсноо би яръя

Гэрийн гадаах нүцгэрч хөлдсөн моддын мөчир дээр 
Ганц навчис хатаж хорчийн чаргууцалдан үлдсэн тухай
Нүүрээ угаагаагүй хотын тэнэмэл хүн шиг
Улаанбаатарт утаа хэвтэж өнжиж буй тухай

За ер нь юуны ч тухай хамаагүй
Зүс таньдаггүй хүмүүс шиг хамгийн сүүлд хүйтнээр уулзахдаа
Зүрх зүрхнийхээ өмнүүр намрын жихүү...


Гучин нас минь буруугүй

     Юуг ч буруу хийхгүй, хэнд ч хор хүргэхгүй, хэнийг ч гомдоохыг хүсэхгүй, буруу замаар явахгүй гэж хичээж, ухаанаа урдаа барин, бас удам судраа хайрлан явахуй дор өөрөө ч мэдэхгүйгээр буруутан гэмтэн болох нь цөөнгүй. 
     Сугадаад гудамжаар алхах хань ижилтэй болж амжаагүй гучин насны минь босго хэн нэгэнд хэтэрхий өндөр санагдана. Ямар нэг учир цаана нь нуугдаж байна гэх харын бодол бусдад байх агаад түүнд нь би "буруутай".
     Хөтлөөд алхах үртэй болж амжаагүй ч хүүхдийн инээдэнд ханахаа мэдэхгүй жарган суух ирээдүйн тухай хүсэл, хайр, мөрөөдлийг минь хүмүүс мэдэхгүй атлаа гуч хүрчихээд...


Очмоор

Өсөж төрсөн суурингийн минь дундуур урсах Нарийны голынхоо тачирхан зүлгэн дээргүүр хөл нүцгэн гүймээр, Хөдөө зусландаа буусан хөгшин ээжийндээ очиж тагшин дахь сэнгэнэсэн цийдэмээ үүрэн хурганд явмаар, манан дунд эргэлдэн гэрээ эрэн гүймээр, маргаашийн тухай бодолд минь зөвхөн чулуун тоглоом л багтсан хүүхэд насандаа очмоор. 


...


Зүүдний модод /Өгүүллэг/

Бичсэн: ulaankaa
21:56 , 2017-11-14 .. Бичигдсэн: Өгүүллэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

     Түүнийг тойрон ой эргэлдэнэ. Нүсэр шигүү ойн дунд бяцхан цоорхой байх агаад тэрхүү цоорхойд 3 мод хөдөлнө. Сайтар ажихнээ өнөөх гурван мод амьд агаад мөчрөөрөө бие биетэйгээ холбоотойгоор тайван жаргалтай нь аргагүй тойрог үүсгэн найгах аж. Бүр сайн ажихнээ нэг дахь нь том өндөр, хоёрдахь нь арай намхан харин гуравдахь нь бяцхан мод байх ажээ. Аав, Ээж, Хүүхэд гурван мод байхыг тэрээр сая анзаарав...Ойн цоорхойд нар шуналтайгаар тусах агаад дөнгөж татарсан борооны чийг солонгорон тусах нь тэр гурван модонд аз жаргал нэмэх мэт...харин өнөөх гурван модноос хайр ундран ойн цоорхойд илүү үзэс...



Би дахин ганцаардахгүй

Бичсэн: ulaankaa
14:00 , 2017-11-04 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг л өдөр би тэнд очино 
Нартай бас чамтайгаа хамт байна
Гараг ертөнцийн хамгийн жаргалтай эмэгтэй болчихоод
Гарын чинь чанга атгаад бөх гэгч нь унтана

Мэдэрч буй хайраа батлах гэж
Мөнхийн усыг би амлахгүй...харин
Үдшийн наранд  зовлонгоо хамтдаа дайж явуулчихаад
Өглөөний наранд жаргалаа хамтдаа хуваан уух гэж
Би тэнд очино 

Сарны туяа амаржсан модон тагтан дээр
Чамтайгаа л хамт маргаашийг зохион сууна
Харанхуйг анирдсан чи миний сэтгэлд согтон
Хаана байгаагаа мартаад зүрхэн дотор минь нойрсоно

Хоосон биш бүтэн сэтгэлтэй болчихоод
Хорвоогийн нэгэнтээх тэр газарт би
Чамайг анх харсан тэр харцаа асаагаад
Хайр...


Би өөртөө эргэн ирж байгаа

     Заримдаа бүх юм хуурамч санагддаг...бүр жинхнээсээ хуурамч ч байдаг. Сэтгэл эмтэрдэг өвддөг, Хамгийн чухал нь тэвчих хэрэгтэй.., Тэвчиж өнгөрүүлж буй цаг хугацаа бүрийг эрүүл ухаанаар даван туулах..,Бас уучлалт...уучлалт гэж юу  вэ гэж үү.
     Уучлал бол бүхнийг мартахад туслана. Хуурамчид, өнгөрсөнд шархлахаа больж мартана гэдэг нь амар тайван бас дахин өөрөөрөө амьдарч эхлэхийн ...бүр ирээдүйд иргэн ирэхийн эхлэл. 
     Мөн итгэх.., Итгэх сайхан. Энэ амьдралыг итгэл уртасгадаг. Бас итгэл дээр ургадаг. Амьдралд инээд хөөр, учрал бүхэн үргэлж ургаж бас цэцэглэж байх ёстой. Гэхдээ хатах ёс...


Чи бидэн

Бичсэн: ulaankaa
15:50 , 2017-10-24 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би чамруу мөлхөж ургасан мод
Чи тэнгэррүү сөрж ургасан мод




Хоёулаа хаана болзох вэ

Бичсэн: ulaankaa
14:30 , 2017-10-21 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Дахиад хоёулаа хэзээ уулзах вэ
Дан дээлтэй бүсгүй шиг манан намирсан намраар уу
Даль жигүүр нь цуцсан шувууд ирэх хавраар уу
Дахиад хоёулаа хэзээ уулзах вэ

Зүрхэндээ хадгалсан үгийг минь хэзээ чи сонсох вэ
Зүг бүр навчис ногоорсон нялхамсуу анхилам зунаар уу
Зөрөг зам дээр мөс гялайсан нүцгэн өвлөөр үү
Зүрхэндээ нуусан үгийг минь хэзээ чи сонсох вэ

Дахиад хоёулаа хаана болзох вэ
Явган салхины нөмөртэй, чийг царцсан моддын дор уу
Янжуурын утаа шиг суунаглах өтгөн кофены үнэрт үү
Бороо бүжиж шоргоолж гүйсэн цэцэрлэгийн сандал дээр үү
Бодол бодолоо хоорондоо сүлсэн хайр дурлалынхаа тойрогт уу
Дахиад хоёулаа х...



Dusal.net үйл ажиллагааны талаар асуулт, хариулт

Бичсэн: Алмас
22:31 , 2017-10-14 .. Бичигдсэн: Домэйн .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
АСУУЛТ:
3 жилийн дараа танайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү? Үгүй бол би яах ёстой билээ?

ХАРИУЛТ:
Ер нь бол зогсоохгүй үргэлжлүүлэхийг хичээх болно. Магадгүй ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд:
1. Домэйн нэр бол ер...


Хамт аваад яваасай

Бичсэн: ulaankaa
20:43 , 2017-10-08 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Дахиад л шаналал, дахиад л ганцаардал. Итгэл, баяр хөөр, инээмсэглэл, бас хайр ...Бороотой хамт ирсэн, харин одоо навчтай хамт хатчихлаа. Магадгүй маргааш модноосоо тасраад хийсчихэж магадгүй...Харин би айж байна. Өнөөх л шаналал ганцаардалдаа б...


{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван