xvslen

Борооны өнгөтэй

Бичсэн: ulaankaa
19:10 , 2018-02-26 .. Бичигдсэн: Зургаа дахь мэдрэхүй .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Хүн байхаа болиод бороо бол гэвэл...

Хүн байхаа болиод нар бол гэвэл...
Хүн байхаа болиод шувуу бол гэвэл ...

Би борооны өнгөтэй шувуу болон
Гандсан үед чинь чамайг услан
Үргэлж дэргэд чинь нисэхийг хүснэм..,

Би нарны өнгөтэй шувуу болон
Даарсан үед чинь чамайг дулаацуулан
Үргэлж дэргэд чинь жиргэхийг хүснэм

Яагаад гэвэл чи наранд дуртай
Харин би шувуудын жиргээнд дуртай
Бид хоёр хоёулаа бороонд дуртай
Бас тэгээд зуны улиралд дуртай..,

...


男はつらいよ

Бичсэн: xvv
01:32 , 2018-02-14 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 74 trackbacks .. Холбоос

28年間の日本の発展も見ながら48作を見ました。何回か涙が出てきましたし美人の女優さんたちに惚れながら・・・バレンタインデーに、一人酒飲みながら、朝仕事早いのに終わりまでみてしまいました・・・何というか感動しましたし、人生の勉強にもなったと思います。

1969-1997 оны хооронд 28 жилийн хугацаанд хийгдсэн 48 анги киноны сүүлийн ангийг хундага сархадтай, нүд чийглэг байдалтайгаар үзэж дуусгав... Жүжигчин бүсгүйчүүдэд хэдэн ч удаа дурлав даа... Маргааш өглөө эрт ажилтай байж... гэхдээ харамсахгүй байна өө. Миний хувьд үнэхээр гайхалтай сонгодог бүтээл. Кино гэж, видео бичлэг гэж ямар гайхалтай юм бэ... Хүний амьдрал гэх мэт...

今のこの感情をいつまでも覚えて置きたい、忘れたくない、いつまでもおもいだしたいな・・・なんか生きていてよかったという感じだね。ただの映画がこんなにも強く感動させるなんて今までは...



Мянгантаа би дахин төрдөг

Бичсэн: ulaankaa
12:18 , 2018-01-30 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ай ижий минь
Алсад суугаа ижий минь
Харьж очих сургаар минь
Хамжаар сэлт бэлдэн тэрлэг эсгүүллээ гэнэ

 

Ай ижий минь
Намхан буурал ижий минь
Нар алс өвлийн замд жиндэх вий гэж
Замын унаанд дулаан гутал дайлаа гэнэ

 

Өвдөөгүй, сайн сууна аа гэхэд
Өөдөөс минь Баярлалаа гэх...
Ижий гэх цав цагаан өнгөнөөс
Би нэгэнтээ унасан авч
Ижийгээс мөнх урсах
Сэтгэлд, хайранд, залбиралд
Жарантаа задарч, зуунтаа тарвалзавч
Мянгантаа би
Дахин төрдөг өө

 

Ижийнхээ хайранд би
Дахин дахин төрдөг өө

Ай 
Намхан буурал 
Ижий мин 

 

 

...


Чэндү-ийн саарал өдрүүд

Бичсэн: ulaankaa
16:15 , 2018-01-29 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Чэндү-ийн саарал өдрүүдэд
Чимээгүй атлаа урсгал ус мэт
Өнгөрүүлсэн өдөр бүртээ
Би хачин их хайртай 

Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаандаа би
Инээдэггүй төрхтэй, итгэлгүй зүрхтэй
Бодолдоо яг л хуучин өвс шиг дарагдчихсан
Бодлогоширхоос өөр хүсэлгүй өөрийгөө
Уусгачихаад ирсэн

Чэндү ийн саарал өдрүүдэд л 
Саарал сэтгэл минь дурлан үлдсэн 
Тэнд хэрвээ нартай бас цастай байсан бол
Тэр бүгдийгээ би үүрээд өөр газарруу алхах байсан
Тэгээд бас өнөөх 
Инээдэггүй төрх, итгэлгүй зүрхтэйгээ
Ирээдүйн тухай таг мартчихаад 
Өнөөдрийг хүртэл явах байсан ...магадгүй...
 


...


Амьдрал гэдэг гэнэ

Бичсэн: ulaankaa
12:57 , 2018-01-20 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнгэр газрын дунд утаа суунаглаж
Намраас хаврын хооронд 
Нар бид хоёрыг холдуулна

Хоёр хөл минь 
Үүрийн гэгээ
Үдшийн бүрийн хооронд
Хотын халтиргаат замаар 
Жижиг жижиг алхамаар
Жигтэйхэн завгүй явна 

Хоёр гарын минь 
арван хурууд
Гар утас, ажлын дэвтэр
Гацаж бухимдуулдаг
Компьтерийг гар дээгүүр 
Гал авалцах мэт 
Дамжин Ээлжлэн өдөржин холхино

Нүд минь харин
Ууртай уургүй
Ухаантай увайгүй
Хүлцэнгүй, дээрэлхүү олон харцны өмнө
Хөл гар хоёрынхоо амрах жаахан агшинд
Халамцуу мэт сүүмгэрээр ядрангуй ширтэхэд..,
Өнөөх ам л
Робот шиг...,радио шиг, Эсвэл дуу хураагуур шиг
Ажлаа ярин зогсолтгүй цолгино

Энэ үзэгдлийг амьдрал ...


Татвар, шалтгаан, шийдэл

Бичсэн: Алмас
20:31 , 2018-01-02 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр хүмүүс татвар нэмэгдэх нь гээд л эсэргүүцэж байна. Үнэндээ бол энэ татварын хувийн тоо хэмжээ бол үнэндээ л падлийгүй зүйл юм л даа. Тогтолцоо, ажиллаж байгаа зарчим нь өөрчлөгдөхгүй л бол энэ тоо хэд байсан ч адилхан юм.Юмны үнэ ихээр буураад эсвэл нийт хүмүүсийн цалингийн хэмжээ ихэсчихвэл 15%-20% татвар нэмж өгсөн ч амьдралд онц нөлөөлөхгүй, эсрэгээрээ татварыг 5% болгоод буулгая гэж бодъё гэтэл юмны үнэ өсөөд, эсвэл үндсэн цалингийн хэмжээ буурчихвал бас л адилхан.

Тэгэхээр юу хэрэгтэй юм бэ? Яавал энэ бүхнийг өөрчлөх вэ? Уурхай ухаад зараад мөнгө олоод ирчихвэл болох асуудал уу?

Их ...


Популизм ба популистууд

Бичсэн: Алмас
19:18 , 2018-01-02 .. Бичигдсэн: Эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Популист гэхээр л хүмүүс нөгөө л Жавхлан, Уянга, Фэнгшү Ганбаатар мэтийн хүмүүсийг л гэж ойлгодог болжээ. Харин жинхэнэ популистууд бол мөнгө амладаг, тараадаг, бодлогогүй зээл авч цацаад өрөнд ордог, бодлогогүй татвар аваад ёроолгүй сав руу хийгээд байгаа хүмүүс бол популистууд. Гэтэл нөгөө популистаар цоллуулаад бүхнийг зогсоогоод хойш нь татаад байгаа гэсэн хүмүүсийн тэмцэл үнэндээ бараг биелэлээ олсон нь ховор. Ноён уулыг эс тооцвол бүгд л тэр хүмүүсээс хамааралгүйгээр хууль батлагдаад, гэрээ хийгдээд яваад л байгаа.

Та сувгаа бүү солиорой, Эдийн засаг эдийн засаг эдийн засаг гэж байгаад л...


сэмэрхий зүрхтэй сэтгэлдээ үертэй

Бичсэн: ulaankaa
17:34 , 2017-12-22 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Чамтай хамт тамхилж суухад
       ......яагаад ч юм чи надаас явах юм шиг айдас төрсөн
Чи надаас явсны дараа ганцаараа тамхилж суухад
       .....чи надруу ирэх юм шиг совин төрнө..,
Чи бороонд дуртай, бид хоёр борооноор учирсан,
        ....чи надад бороо шиг дурласан байх
Чи цас ороход дэргэд байгаагүй, одоо ч цас орсоор
       .....чи цасанд дургүй байх, тэгээд надаас явсан байх

дахин бороо ортол, дахин чи надад дурлатал, дахин хоёулаа хамт тамхилтал
Дахин сэмэрхий зүрхтэй, сэтгэлдээ үертэй би хичнээн удаан хатах вэ...


Амьдрал урт бас богино

Бичсэн: ulaankaa
16:12 , 2017-12-19 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Аавын насалсан нас шиг
Амьдрал хэтэрхий богино юм 
Ээжээсээ хол өдрүүд шиг
Өдөр хоног дэндүү удаан юм 

Өглөө бүхэн нэгэн хэвийн 
Өнөөх нар ч бас нэг л зүгээсээ
Намайг гарч ирэхийг хүлээн
Намхан байшингийн дээгүүр тэгнэжээ

Бүрэнхий нөмрөх ахуйд
Бүрэнхийгээс зугатах мэт хэдэн хэрээ
Зэргэлдээх байшингийн дээвээр дээгүүр 
Бөртийн нисэн арилах нь 
Бүгчим өрөөндөө ганихран суугаа надад
Буцаж ирэх нь үл мэдэх чиний тухайгаас илүү ханьтай санагдана

Аавын насалсан 50 жил шиг
Амьдрал богинохон санагдахад
Алган дахь асаагуураа чулуудаад 
Аж төрөх гэж улам хурдан гүймээр
Ээжээс хол өнгөрөх санаашралт өдрүүд шиг
Амьдрал урт ...


Захидал бичиж сууна

Бичсэн: ulaankaa
12:44 , 2017-12-15 .. Бичигдсэн: Үгийн эвлүүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Түүнд би захидал бичиж сууна...

Эгнэгт бид адилхан мөнх оршихгүйн тухай
Эзэндээ хүрээгүй гомдол, нулимас болон урсаж дууссан тухай
Мөнх оршихгүйн учир, уучилж улам илүү хайрлаж буйн тухай

Маргааш хэмээх өдөр бүрт, 
Тэр хэмээх хүн бүхэнрүү
Илүү ихээр сэтгэл урсавч
Элэгдэж хэзээ ч дуусдаггүйн тухай...
энэ бүхний тухай 
Түүнд би захидал бичиж сууна

А.Б.171212

...


{ Сүүлийн хуудас } { 28 -р хуудас Нийт хуудасны тоо: 401 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван