xvslen

4n mort shuleg

03:10 , 2012-03-19 .. Бичигдсэн: uzel bodol ba amidral .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Галигаагийн Баярсайхан

 

***

Ангийн дүрсгүй охин сайхан бүсгүй болжээ

Амитан хүний нүднээс чамайгаа нуумаар санагдана

Охидын дундаас онцлоогүй онгон насаа гайхна

Одоо харин надтай дүрсгүйтэж нэг тоглооч

 

***

Харийн оронд одсон чамайгаа санаж гансарна

Хамтдаа зугаалж явсан голын эрэг дээр очлоо

Хос ангир бидний дурлалын түүх шиг хөвнө

Хоёулаа хэзээ ингэж цугтаа байх юм болоо

 

***

Аянганд ниргүүлсэн мод салхинд яаж тэсэхэв дээ

Амрагтаа гомдсон сэтгэл мини яаж тэсэхэв дээ

Аадрын үерт дайруулсан бургас яаж тогтохов дээ

Ааш зангаа хувиргасан чи мини яаж тогтохов дээ

 

***

Хөзрийн мэрэгт найзтай болно гэж буулаа

Хөөрхөн төрсөн чи тэр мини биш биз?

Сарын зурхайд хайртайгаа учирна гэлээ

Сайхан төрсөн чи тэр мини биш биз?

 

***

Хэл сураггүй чамайг санан уйдаад ч байх шиг

Хэн нэгнийг сэтгэлдээ дүрслэн хардаад ч байх шиг

Холын уулс зэрэглээн дундаа замхраад ч байх шиг

Хонгор чи мини манан буданд төөрөөд ч байх шиг

 

***

Агшин төдий зугааг хөхийг чини илж мэдэрлээ

Амраг чамтайгаа амидарвал насны жаргал буй за

Эгшин зуурын цэнгэлийг энгэр зөрүүлээд мэдэрлээ

Эгнэгт хоёулаа амидарвал үүрдийн жаргал буй за

 

***

Сэтгэл зүрх, итгэл найдвар буй бүхнээ

Сэргэлэн хонгор чамдаа би харамгүй өгсөн

Хайрын үг сонсох гэж л тэр шүү дээ

Харин чиний амнаас унах эсэхийг мэдэхгүй

 

***

Чамайг шохоорхсон харц бүрийн өмнө би буруутай

Чамайг хүссэн шунал бүрийн өмнө би буруутай

Давхраатай алаг нүдээрээ аалигүйтэж амжаагүй явахад

Давуу эрхээр хувичилж авсандаа би буруутай

 

***

Толгойн үснээс их ажил төрөл ундравч

Тандаа сатааран уймраад урагшлах янз алга

Хамаг хэрэгээ хойш тавиад санаа амарлаа

Хаа байгаа газар чини давхиад очиё, найз ни

 

***

Зүлэгт нугад зуссан зүйлийн шувууд алга

Зуслангийн үдшээр зугаацсан чи бас алга

Нүүдлийн шувуудтай буцсан чиний сураг алга

Нууцхан гуниг төрөвч нүдэнд нулимс алга

 

***

Хайрын харц шидлэх олон дундаас онцгойлж

Халуун гараа сунгасан минийхээ сэтгэлийг яанам бэ

Араас чаргуулдах олон дундаас онцгойлж

Ариун биеэ өгсөн минийхээ сэтгэлийг яанам бэ

 

***

Омголон насандаа намайг орхиод одсон чамтайгаа

Ойр зуурхан тааралдсаар сэтгэл зүрх дэнсэлнэ

Он жилүүдийн эргэлтэнд гундаана үгүй чамтайгаа

Оройтсон хайрын болзоонд ахин дахин учрахсан

 

***

Хажууд чини Хан Хэнтий шиг ханхалзаж байхад мини

Хайраа хуваалцах хани чи намайг олж харахгүй байна уу

Дэргэд чини Дүнжингарав шиг дүүхэлзэж байхад мини

Дэрээ нийлүүлэх хани чи дэмий юм бодоод байна уу

 

***

Цээжинд чини хацраа наан янаглаж нэг зүүдэлнэ

Цаашаа бай, халууцлаа гэж эрхэлж нэг зүүдэлнэ

Дан хөнжилд жиндэн зүүднээс сэрэхэд, чи үгүй

Даан чиг ховор учрах тавилан заяа мини хөөрхий

 

***

Амар сайхан жаргах насандаа миний хонгор

Айлын хүний амидралыг нуруундаа үүрч яваа

Өвөр дээр мини жаргах насандаа миний хонгор

Өөр хүний харцанд далидасхийж суугаа


Сэтгэгдэл үлдээх

usukhbayar

01:36 , 2012-04-18 .. Бичсэн: usukhbayar
vneheer goe yum bn lag shvleg baina

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

durtai duunuud
uzel bodol ba amidral
gadaad hel........
Bidnii hairiin tuuh ingej ehelsen..........

Сүүлийн бичлэгүүд

titanikiin duu.by celine dion
4n mort shuleg
flash- buhniig durs lyrics
Duuchin Ariunaa-Buruutai yu lyrics
esreg
Chamd zoriulah tsag alga........
ter minii hamgiin sn naiz........
angli helnii orgon ugs
hliin chi min.....
Bi mongoldoo hairtai
"german duu" ich liebe dich
Санаад байна....
Enrique Iglesias -Tonight
Sarah Engels & Pietro Lombardi - I Miss You
Jennifer Lopez: On The Floor Lyrics

Найзууд

xvv
ulaankaa
Buyanzaya
Алмас
0rgil
Зоригт ван



:-)
 
xaax